Пхеньян АНУ-д хийх пуужингийн цохилтоо видеогоор харуулжээ

Хойд Солонгосын засаг захиргаа Гуам аралд хийх пуужингийн цохилт ямар байхыг төсөөлүүлсэн дүрс бичлэгийг тусгайлсан тайлбарын хамт youtube.com сайтад байршлуулжээ. Пхеньян балластик пуужингийн довтолгоог харуулсан видео бичлэгийн тайлбарт “Америкчууд байнга эргэн харж, чагнаж амьдарна. “Хвасон-12” пуужин тэднийг өдөржин, шөнөжин зовооно. Тэд хэзээ пуужин хөөрөхийг мэдэхгүй. Америкчууд чичирч суух ёстой хэмээн өгүүлсэн байна. Өнгөрсөн наймдугаар сарын 8-нд Хойд Солонгосын удирдлага Гуамын арал дахь  Америкин цэргийн баазад цохилт өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ.

https://www.youtube.com/watch?time_continue=7&v=_87FzHVlYnE

Эх сурвалж: life.ru

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн