Оффшор дансыг мөрдөн шалгах ажил албан ёсоор эхэллээ. Наймдугаар сарын сүүлчээр АТГ, ЦЕГ-т ын байгуулагдсан хамтарсан ажлын хэсэг Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллага хамтран явуулах тухай” тогтоолын дагуу байгуулагджээ.
Оффшор дансыг тойрсон дуулиан жил тойрон өрнөж байгаа. Гэвч тэнд данстай хүмүүсийн тухай мэдээлэл хомс байгаа юм. Одоогоос дөрвөн сарын өмнө АТГ-ын дарга Д.Энхжаргал УИХ-ын нэгдсэн чуулган дээр “Оффшор бүсэд бүртгэлтэй Монгол Улсын 49 иргэний мэдээлэл бий. Энд давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа нь тогтоогдсон” хэмээн мэдэгдсэн. Энэ мэдээлэл оффшорын хувьд албаны эх сурвалжаас гарсан цорын ганц баримт юм.
Т.ГАРЬД