Шопингийн хорхойтнуудын хувьд Турк жинхэнэ диваажин. Энэ гайхалтай оронд зөвхөн сайхан амрахаас гадна хамгийн алмайрмаар зах, дэлгүүр хоршоо бий. Бараа таваар нь Газар дундын тэнгисийн орнуудаас хамгийн хямд.
Хувцас ба нэхмэл
Турк дэлхийн хамгийн чанартай нэхмэл даавуу үйлдвэрлэдэг гэсэн статусаар алдартай. Загварын алдартай дизайнеруудын цуглуулгын хувцас хунар, брэндийн нэрийн барааны дэлгүүрийн бүтээгдэхүүнд “Туркт үйлдвэрлэв” гэсэн хаяг бишгүй тааралддаг. Турк хувцас чанартай бөгөөд хямд учраас жуулчдын шопинг хөтөлбөрийн нэгдүгээрт байдаг.
Хамгийн сайн наймааг Стамбул мөн түүнчлэн амралтын бүс болох Анталья, Кереря, Сид, Аланид хийж болно гэж байгаа. Энэ жилийн моодны шопинг туркийн нэхмэлгүйгээр явахгүй. Олон жуулчид орны даавуу, ширээний бүтээлэг, алчуур зэргийн хойноос тэмүүлж байгаа аж.
Хивснүүд…
Мастеруудын үеэс үед дамжуулан үйлдвэрлэж ирсэн геометрын онцлогтой хээ хуар бүхий жинхэнэ турк хивсийг авахаар олон хүн энэ улсыг зорьдог. Тэд үнэтэй. Гэхдээ жигтэйхэн удаан хадгалагддаг. Жуулчдыг молигодсон цэцгэн принтэй хивсэнд харин хууртагдаж болохгүй. Тэр бол Иран хивсийг дуурайлгасан хямд хуулбар юм. Хивс худалдан авах газрууд Туркийн хаанаас ч хангалттай олно.
Алт ба гоёл чимэглэл
Туркийг алт ба гоёл чимэглэлийн жинхэнэ фабрик гэж хэлэхэд илүүдэхгүй. Турк уран дарханууд дэлхийн тэргүүлэх дизайнчдыг дээд зэргээр хуулбарлаж сурсан. Гэхдээ бүтээгдэхүүнээ харин хамгийн чанартай алт, үнэт чулуугаар хийдэг.
Вааран эдлэл ба шаазан
Туркээс ямар бэлэг авч болох вэ гэж үү? Энэ улс аль эртнээс өөрийн вааран ба шаазан эдлэлээр алдартай. Тэднээс хамгийн алдартай нь тэгш биш гадрагатай таваг, ваар, аяга, зуушны савнууд.
Амтлагч
Туркээс авчихаар эд зүйлд хоол амтлагч бас багтана. Тэдэнгүйгээр газар дундын тэнгисийн энэ оронд хийсэн 2017 оны моодны шопингийг дуусвал хангалтай биш сэтгэгдэл төрүүлнэ. Туркууд хоол амтлагч бэлтгэхдээ дэлхийд тэрүүлэгчдийн нэг юм. Туркийн захад очихдоо чөлөөт худалдааны зарчмыг сайтар мэдэж байх нь чухал.
Тэнд тогтоогдсон үнэ байхгүй учраас таалагдсан юм болгоноо худалдагчтай тусгайлан наймаалцах хэрэгтэй болно. Энэ урлагт сайтар суралцсан бол үнийг 2-3 дахин буулгаж болно.
Том их дэлгүүрүүд, сүлжээний дэлгүүрүүд бараагаа тогтоосон үнээр борлуулдаг учраас энд наймаалцах шаардлагагүй. Туркийн дэлгүүр хоршоод өглөөний 09 цагаас оройн 21 цаг хүртэл ажилладаг. Дундаа үдийн хоолны бага зэргийн завсарлагатай. Харин амралтын бүсийн дэлгүүр хоршоо шөнө орой хүртэл хаагдахгүй. Тэнд ням гаригт наймаа хийнэ гэж байхгүй. Жижиг мухлагаас эхлээд бүгд хаагдан амардаг.
Бэлтгэсэн М.ЭРДЭС
1 comment
Сайн уу
Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог.
Та бол сайхан зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм.
Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу?
Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг.
Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол
Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com
Бид танд талархаж байна