Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хятадаас оруулж ирдэг чихэвч сэтгэцэд нөлөөлдөг үү? – updown.mn

Хятадаас оруулж ирдэг чихэвч сэтгэцэд нөлөөлдөг үү?

Шугамын радиогоос өөр сонсох зүйлгүй байсан бид өнөөдөр ухаалаг утасныхаа буянд  хүссэн газраасаа цахим ертөнцөд орж мэдээлэл авах, дуртай дуугаа сонсох боломжтой болсон нь сайхан.  Гэхдээ  бид эрүүл мэндээрээ хохирч байгаагаа мэддэгүй.

Саяхан хүүхдийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар чихний өвчин ихэссэн дүгнэлт гарчээ. Үүний гол шалтгаан нь  бидний сайн “анд” чихэвч  буруутай болох нь тогтоогдсон байна. Судалгаанд 6000 гаруй Ерөнхий боловсролын сурагч оролцсон бөгөөд тэдний 70 хувь нь чихэвч зүүдэг гэж хариулжээ. Эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт орсон хүүхдүүдийн 37.8 хувь нь сонсгол болон сэтгэцийн өөрчлөлттэй гарсан байна.

Та анзаардаг бол бидний эргэн тойронд   хаашаа л харна чихэндээ хоёр бондгортой утас дүүжилсэн залуус ухаалаг утасаа маажиж, дуу хөгжимд умбах нь хэвийн үзэгдэл шахуу болсон. Бид хоёр цаг чихэвч зүүхэд зургаан цаг ажилласантай тэнцдэг байна.

Хэдийгээр бид сэтгэл гутарсан, ажлын ачаалалтай үедээ хөгжим сонсоход алжаал тайлагдана гэж үздэг ч эсэргээрээ улам ачаалал өгдөг болохыг Чих хамар хоолойн их эмч, доктор Х.Өнөржаргал хэлж байв. Түүний зөвлөснөөр нам хүм орчимд байж 10 минут унтахад тархи амардаг аж.

Хүүхэд залуусын чухал хэрэглээ болсон чихэвчний үнэ харилцан адилгүй. Оргинал хулхиасаа шалтгаалан 1000-100.000 төгрөгөөр үнэлэгдэх нь бий. Гэтэл үнэ хямд чанаргүй урд хөршөөс оруулж ирдэг чихэвчийг хятадууд байгууллагын хаягдал гялгар уутаар хийдэг. Энэ нь мэдээж хорт хавдар үүсэх гол шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй.

Хүний сонсголын эрхтэн 16-20000 гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай бол хүмүүсийн харилцан ярианы түвшин дунджаар 60 дибецэл байдаг гэнэ. Гэтэл МP тоглуулагч, гар утасны хөгжмийн аппликлейшэн 120 дибецил байдаг. Онгоц буух чимээнээс илүү чанга энэ хэмжээний дуу чимээг сонсголын эрхтэн хүлээж авах чадрваргүй гэнэ. Хэрэв та байнга чихэвч зүүдэг бол үүний ард эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн үг.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн