Хятадын өмнөд хэсгийн Гуанси-Чуаны автономит дүүрэгт болсон үерээс аврагдсан гахайн торойн инээмсэглэж буй зураг интернэтийг шуугиулж байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр аврах ажиллагааг Даньяо тосгонд энэ сарын 17-нд явуулсан аж. Уг тосгон нь нам дор газар байрладаг тул айлуудын эрхэлдэг аж ахуй нь усанд автжээ.

Харин уг зураг дээр хоёр аврагч торойн чих, урд хоёр туурайнаас бариад уснаас гаргаж буйг харуулсан ч гахайн торойн инээмсэглэл олны анхаарлыг илүүтэй татсан байна. Интернэт хэрэглэгчид “Энэ торой аврагдсаныхаа дараа хиам болон хувирчихаагүй л байгаасай гэж найдаж байна” хэмээжээ.

By updown

2 thoughts on “Аврагдсан тоорой инээмсэглэжээ”
  1. Мний нэг ач хүү нохойд хоол өгсний дараа тэр нохой над руу хараад хи хи гэсэн гэж билээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн