2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Авто бааз, Засвар ашиглалтын албаны жолооч, инжеенр техникийн ажилтнууд дараах ажил үүргийг гүйцэтгэлээ. Үүнд Хан-Уул дүүрэг Зайсангийн зам засварын ажилд 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр 1 экскеватор, 1 усны машин, 1 ачааны машинтайгаар авто замын хашлага суулгаж, орчны цэвэрлэгээний ажил хийсэн. Баянгол дүүргийн 9-р хорооны 133-р цэцэрлэгийн хойд талын замын ажилд 1 инженер, 6 замчин, 1 ачааны машин, 1 дреста, 1 индүүтэй 35 м2 авто замын хашлага, 48 м2 суурийн ухмалын ажил хийж гүйцэтгэсэн байна. Баянгол дүүрэг 10-р хорооллын замын ажилд 1 инженер 4 замчин, 4 техниктэй орчны цэвэрлэгээний ажил хийсэн. Мөн Усны гудамжинд цөмөрсөн замын нөхөөсний дүүргэлтийн ажил байна. Хүрэлчулуун инженер 3 замчин, 1 техникч, 1 ачааны машин, 1 хино, 1 портертой Чингэлтэй дүүрэгт 4 ширхэг хурд сааруулагч, Баянзүрх дүүрэгт 3 ширхэг хурд сааруулагч хийсэн. Баруун 4 зам СТӨ-ний арын замд машин явахад хүндрэлтэй болсон замын 4 ш нүхийг асфальтаар дүүргэлт хийсэн байна.
Мөн Чингэлтэй дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Галданбошигт, Энэбишийн гудамжуудаар гэрэлтүүлгийн шонгийн зар хуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.