Г.Баасан “бялуу хүртэв”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гарган АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг томилсон байна. АТГ-ын дэргэд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус олон нийтийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй, 4 жилийн бүрэн эрхтэйгээр ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагддаг юм.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл анхны хурлаа хийж Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасанг даргаараа томилсон нь олон нийтийн сүлжээнд Г.Баасан бялуу хүртэв гэсэн хэлц үг тархахад хүргэж байна. Энэ нь мөнгөтэй гэсэн жагсаал цуглаанаас ер буцаж үзээгүй нэр авсан түүний хувьд ердийн тодорхойлолт байх. Харин томилгоо хийсэн ЕТГ-ынхны нэр хүндэд тиймхэн сонсогдож байгаа юм.

АТГ-ын дэргэдэх орон тооны бус Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд дараах хүмүүсийг гишүүнээр томилжээ.

  1. Билэгсайханы Анхныбаяр    /“Легитимус” ТББ-ын хуулийн зөвлөх, хуульч/
  2. Гэлэгийн Баасан                    /Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч/
  3. Эгээзэдийн Батсуурь             /“Шинэ Улаанбаатар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн/
  4. Раднаагийн Бурмаа                /Улс төр боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн/
  5. Эрдэнэхүүгийн Бямбацэрэн   /“Нарны зон” НҮТББ-ын тэргүүн/
  6. Батхуягийн Ганхөлөг             / “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн/
  7. Дэлгэрийн Дэлгэрбат              /“Алтан элч” гэр бүлд эрх зүйн туслалцаа үзүүлэх төв ТББ-ын төлөөлөл/
  8. Ишжамцын Мөнхжаргал        /Монголын малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч/
  9. Дэмбэрэлийн Оросоо             /Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн/
  10. Содномын Отгонгэрэл          / Техник, загвар зохион бүтээгч спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн/
  11. Цэдэвдамбын Оюунгэрэл      /“Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, ном зохиогч/
  12. Дашпүрэвийн Пүрэвбаатар    /Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч/
  13. .Агваандоржийн Саруул         /“Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал/
  14. Ойдовын Цоодол                    /МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн/
  15. Батчулууны Энхбат               / “Либерал хаус” бодлогын судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн/

6 thoughts on “Г.Баасан “бялуу хүртэв”

  1. дэмжигч 2017-08-29 13:28 at 13:28

    Ганцхан чамд яаж сонсогдох нь ямар хамаатай юм.

    Хариулах
  2. Нэргүй 2017-08-29 13:30 at 13:30

    Huh ineed hyrchihlee

    Хариулах
  3. Зочин 2017-08-29 22:31 at 22:31

    Монголд шударга хүн Баасан л бна. Амжилт хүсье.

    Хариулах
    1. Нэргүй 2017-09-27 15:31 at 15:31

      Тийм шударга юм бол өнгөрсөн 4 жилд ганц үг ган
      хийгээгүй нь шударга ёсноос гажууд санагдана. Төрийн төсөв түрүүлгээ харчихаад байхад дүү нартаа сургамж захиас өгсөнийг сонсоогүй шүү. Арай л ахадсан үнэлгээ байна.

      Хариулах
  4. bymbatsetseg 2017-08-30 12:32 at 12:32

    Vnen shvv shudrga vnii duu hoollo bolj ywdag zuw hvnee songsond bayr hvgie amjilt hvsii baasan egch tand 2 iheriin eej hvvhdvvdiin hamt

    Хариулах
  5. Нэргүй 2017-09-27 15:27 at 15:27

    Хүндэтгэж дэмжээд байса ерөнхийлөгч маань Баасан авгайд бялуу хүртээж нэрээ баастлаа. Арай л биш ээ. Ингээд нам руугаа хэлбийчихвэл ард түмэн дороо л шарвана байх даа. Бас динзовар Оюунгэрэл энтэр гээл. Урам хугалмааргүй л юм даа.

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн