АТГ Э.Бат-Үүлд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн

2017-03-06 12:451min18
abatuul

Баттай эх сурвалжийн мэдээгээр Э.Бат-Үүлд АТГ эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн байна. Түүнийг газрын асуудал болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерт ялсан хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компанитай холбоотой асуудлаар шалгахаар болсон юм байна. Сар шинийн өмнөөс сонсогдсон энэ мэдээллийг харин Э.Бат-Үүлийн зүгээс үгүйсгэж байгаа.

Тэрээр хотын даргаар ажиллаж байхдаа буюу 2013 оны тавдугаар сард А/533 тоот захирамж гарган Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалангийн орчим гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг төрсөн хүүгийн компанид өгсөн байдаг. Зөвхөн энэ шийдвэр нь экс хотын даргад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэн тухай хариуцлага хүлээлгэх шалтгаан болж байгаа. Тус хуулийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”  гэж заасан байдаг юм.

Одоогийн байдлаар АТГ Э.Бат-Үүлд үүсгэсэн Эрүүгийн хэргийг түр түтгэлзүүлчихсэн байгаа аж. Гэхдээ яг ямар шалтгаанаар түтгэлзүүлсэн нь тодорхойгүй байна. Цагаан сарын шинийн 4-нд Э.Бат-Үүл Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Өөрт нь үүсгэсэн Эрүүгийн хэрэг болон түр түтгэлзүүлсэн байгаа шалтгааныг эзэн нь мэдээгүй явна гэдэг бол худлаа.

Тиймээс экс хотын дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ яаран зарлаж, өөрийгөө нийтийн анхаарлын төвд аваачихыг хүссэн байж болох. АТГ энэ хавартаа багтан түүнд үүсгэсэн Эрүүгийн хэргийг шалгавал Э.Бат-Үүлийн зүгээс “Намайг ялалт байгуулахыг мэдээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж шалгаж байна” гэсэн тайлбарыг олон давталттай явуулж эхлэх болов уу. Гэхдээ тэр ийм тайлбар хэлэх анхны хүн биш юм. Н.Алтанхуяг яг ийм тайлбар хийж, АТГ-т дуудагдах болгондоо хэвлэл мэдээллийн бүтэн багаар хамгаалалт хийж очдог уламжлалтай болоод удаж байгаа юм.

 Д.ХАЛИУН

18 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2017-03-06 13:23 at 13:23

    Ta bolon tanii nohod mongoliin ard tumend feodaliin niigmiig avchirch hogjliig uhraasan. Uut uut mongoor ulsaa hudaldsan

    Хариулах

  • Зочин

    2017-03-06 13:25 at 13:25

    Hed nasalna gej hedhen biyendee ahadsan horongo hulgailavaa

    Хариулах

  • МОНГОЛ

    2017-03-06 13:53 at 13:53

    БАТҮҮЛ одоо бид бүгдийг алах гэж бн шүү

    Хариулах

  • Зочин

    2017-03-06 20:31 at 20:31

    Vnendee mongold Batvvlees uur erunhiilugch boloh hvn bhgvi

    Хариулах

  • Бузаруудаа унш

    2017-03-07 05:06 at 05:06

    Яах гэж энэ хүнд Монгол улсын баатар цол өгөв . . . Төрийн нэр хүндийг АН унагаж төсөвийн хөрөнгийг үгүй хийж сүйтгэдгийг үзлээ. ШИВШИГ АРДЧИЛАЛЫН ХУЛГАЙЧУУДАА. МАН одоо юу дуулгаж халаах бол

    Хариулах

  • Билэгт

    2017-03-07 13:32 at 13:32

    Баатарыг маань гүтгээд юу ч олж долоохгүй дээ та нар.

    Хариулах

    • Зочин

      2017-03-07 13:39 at 13:39

      Ямар сайхан гавьяа байгуулж баатар болсон юм болоо …

      Хариулах

    • Зочин

      2017-03-07 22:53 at 22:53

      1худагт байх ёстой хулгайч даа

      Хариулах

      • Зочин

        2017-03-08 07:12 at 07:12

        yag unen hurdan bh gazartaa baidaa

        Хариулах

  • Зочин

    2017-03-07 13:34 at 13:34

    Mонгол хүн уужуу цайлган цагаан сэтгэлтэй сайхан хүмүүс л дээ тийм тулдаа л бат үүл гуай өнөөдөр амьсгалж ээ явна шүү дээ… тэр хүн бол яавч ерөнхийлөгч хийх хүн биш…

    Хариулах

  • Ганбаатар

    2017-03-07 14:49 at 14:49

    OFFSHOR Данстай хулгайч шүү дээ
    Манайхан хармай ухсан хүнийг л хулгайч
    Гэдэг ойлголттой юм бүхэл бүтэн уул ухаад
    Зарчихсан хэдэн зуун айлийн газар хулгайгаар
    зарцан хүн хулгайч тээ

    Хариулах

  • mongol

    2017-03-07 16:26 at 16:26

    Kkk naadah chin nogoo zahialgatai shoy bna shdee neeh hereg hiigeegyi gej humuusiin amiig taglahiin tuld shalguulsan dur esgeed shalguulla tsever bna gej heleed humuusiig huuraad daraagiin alban tysaaldaa ochidog gevch alban tyshaalaa avsanch nogoo hulgai ni dahiad garaad irdeg jujug l bna

    Хариулах

  • Зочин

    2017-03-07 17:22 at 17:22

    АН НАМ ГЭЖ ДАН ЭРҮҮГИЙН ХУЛГАЙЧ НАР ЮМ БИШ ҮҮ

    Хариулах

  • Зочин

    2017-03-07 18:22 at 18:22

    Hulgaich duursen nam baigaagui Ebi Batuul 2. I’m bologson mongolin ard tumen medne

    Хариулах

  • Зочин

    2017-03-07 19:40 at 19:40

    Nuhriig sain shalgah heregtei. Enenees aigaad bh yum yu bna. Erh medeld sandailj idsen uusnaa nuuh gej bna.

    Хариулах

  • Realdeal

    2017-03-07 22:45 at 22:45

    Sayahan zorigiin hergeer suuchaaguimuu? Davhar davhar yallaad baigaamuu?

    Хариулах

  • Иргэн

    2017-03-08 12:18 at 12:18

    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ НЭРЭЭР АСУУДЛЫГ УЛС ТӨРЖҮҮЛЖ ЗАМХРУУЛАХ НЬ АН-ХНЫ ҮНДСЭН АРГЫН НЭГ. ХУУЛЬ, ШҮҮХ ҮҮНД АВТАХ ЁСГҮЙ ШҮҮ !!!

    Хариулах

Билэгт сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй