ИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганы нээлт Төрийн ордны Их Эзэн Чингис хааны танхимд /2024.03.15/ 10.00 цагт эхэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн үг хэлэхдээ “УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган эхэллээ. Ирц 55 хувьтай байна.

Эрхэм хүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа. УИХ-ын эрхэм гишүүд ээ, хүндэт зочид оо. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Энэ чуулган 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн хугацааны отгон чуулган болж байна. Тэр ч утгаараа төр ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд та бүхний парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган байх учиртай.

Өнөөдөр тогтолцооны цогц реформын томоохон үр дүнг баталсан онцлог чуулган болж байгааг та бүхэн энэ танхимаас харж байна. Ардчилсан парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ Чингис хаан танхимдаа хуралдаж байна. Өнөөдөр түүхийн тохиолоор 30 гаруй жилийн дараа алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжүүлэн урагшлуулах шинэ 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна.

Энэ удаагийн парламент ачааны хүндийг, улстөрийн ширүүнийг туулж их шинэчлэлийн цөмийг өрж, элдэв гажуудлын мууг нь халшралгүй шингээн давж, парламентын засаглалын суурийг ганхуулалгүй нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлье.

Олон жил гарцсан нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч, тогтолцоо засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засч залруулж чадлаа. Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Монгол Улс цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн босгон дээр найм дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газартайгаа нэгдмэл нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентын илэрхийлэх нэг онцлог юм.

Монгол Улс бол хуулийн засаглал, хувь хүний эрх чөлөөт эдийн засгийн тогтолцоог эрхэмлэгч, сонгуулиар төр засгаа бүрдүүлдэг ардчилсан улс. Ардчилсан тогтолцоогоо улам баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, эрх чөлөөт шударга нийгмийг төлөвшүүлэх. Гэхдээ бодож төсөөлснөөс өөрөөр эргэж, үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй өнөөдөр хүрсэн.

Тиймээс өнгөрсөн туршлага шүүн тунгаах, алдаагаа засч залруулах эрчилсэн давлагаа болж өрнөж байна. Эмх замбараагүй боловч, эмхлэн цэгцрэх хөдөлгөөн юм.

Улстөрийн намууд бодлогын институц болж төлөвших, санхүүжилт нь ил тод байх зарчмыг шинээр тусгасан. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр албан тушаал, эрх мэдлээ ашиглан бусдаас давуу байдал эдлэх боломжийг бүрмөсөн хязгаарласан. Хараат бус бие даасан шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж Монгол Улсын шүүхийн тухай багц хуулийг баталсан” хэмээлээ.

Эх сурвалж: https://eguur.mn/481613/ П. Урнаа

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн