Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах Канадын Эдмонтон хотод болж өндөрлөлөө.
Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, медалийн буухиагаа үргэлжлүүлэв. Тодруулбал, мөсөнд авиралтын дэлхийн цомын алт, мөнгө, хүрэл медальт Ч.Мандахбаяр гурван тэмцээний нийлбэр дүнгээр дэлхийн чансааг тэргүүлснээр тэргүүн байрын шагналын тавцанд зогсож, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Ингэснээр Монголын тамирчид багаараа тэргүүлж, дэлхийн чансааг өнгөлж байна. Түүнчлэн олон улсын хэмжээний мастер Н.Хэрлэн мөнгө, спортын мастер О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ нар хүрэл медалиар энгээрээ мялааж, монголчууд тус дэлхийн аваргад багаараа тэргүүн байрт шалгарчээ.