Малчин айлын гэр, өвөлжөө шатаж, мал нь галд өртжээ.
Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум Баян-Улаан багийн “Агуйн дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ Малын саравч, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.18-ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт тухайн малчны 8 бог мал өртөж хорогдсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.