АНУ-ын хиймэл дагуулууд Хойд Солонгосын туршилтын талбайд хөдөлгөөн идэвжиж байгааг тогтоожээ

Долдугаар сарын сүүлчээр тив алгасах баллистик пуужингийн сүүлийн туршилтаа хийсэн Хойд Солонгосын цөмийн туршилтын талбайд хөдөлгөөн идэвхижсэнийг Америкийн хиймэл дагуулууд тогтоов. Энэ нь тус улсын зүгээс баллистик пуужингийн шинэ туршилтыг дахин хийнэ гэсэн үг байж мэднэ хэмээн CNN мэдээлжээ.

Долдугаар сард тив алгасах пуужин мянга орчим км замыг туулан Япон тэнгисийн дунд унасан. Удалгүй наймдугаар сарын 5-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг авсан  хориг арга хэмжээгээ чангатгасан тогтоол гаргасан юи. Үүнээс хойш Вашингтон ба Пхеньяны хооронд харилцан занал хийсэн мэдэгдлүүд газар аваад байгаа.

Мөн Пентагоны тэргүүн Жеймс Мэттис мэдэгдэхдээ, хэрэв Хойд Солонгос АНУ-ын ямар нэгэн пуужин хөөргөвөл дайн гарч магадгүй хэмээснийг Reuters агентлаг иш татан дамжуулжээ. Гэхдээ Жеймс Мэттис Пхеньяны пуужингийн цохилт хийхээр заналхийлсэн Гуам арал “сайн хамгаалалттай” гэж мэдэгджээ.

Фото: © РИА Новости/Илья Питалев

One thought on “АНУ-ын хиймэл дагуулууд Хойд Солонгосын туршилтын талбайд хөдөлгөөн идэвжиж байгааг тогтоожээ

  1. Нэргүй 2017-08-20 12:26 at 12:26

    Орчуулга хийж байгаа юм бол үгээ гүйцэд бич л дээ ,Үүнийг нь хянадаг хүн мануухай юу хийж байна аа

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн