Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос өнөөдөр манай улсын оны эхний найман сарын эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцуулав.

Тухайлбал улсын дундаж цалин 1.9 сая төгрөг гарлаа. Харин медиан буюу голч цалин 2023 оны хоёрдугаар улиралд 1.4 сая төгрөг байна. Энэ нь өмнөх улирлаасаа 82.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Дундаж цалинг салбараар нь авч үзвэл олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин хамгийн их буюу 5.5 сая төгрөг байгаа бол хамгийн бага цалинтайд урлаг, үзвэл үйлчилгээ болон тоглоом наадмын салбарын ажилтнууд оров. Тэдний дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа юм.

Мөн уул уурхай, олборлолтын салбарынхан 4.6 сая төгрөгийн цалин авч байна.

Түүнчлэн дундаж цалинг хүйсээр нь авч үзвэл эрчүүдийнх 2.1 сая, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байгааг ҮСХ-ноос танилцуулав.

зураг

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн