Дэлхийд ховорт тооцогддог алтайн хойлог, ооч ёл, идлэг шонхор зэрэг шувуу манай улсад бүртгэгдлээ

2023-09-12 13:391min0
ltc3ja_375949936_657546873179752_3780299172529492979_n_x974

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэг нь ховор шувуудын тархац, тоо толгойн судалгааны ажлыг 2023-2025 оны хооронд хийж хэрэгжүүлэхээр ШУА-ийн Биологийн хүрээлэн, Олон улсын тахь групптэй хамтран эхний судалгааны ажлыг 2023 оны зургаадугаар сард амжилттай хийж эхлүүлсэн байна.

Есдүгээр сард 2 дахь хээрийн судалгааны ажлыг 21 хоногийн хугацаатай хийж хэрэгжүүлэхээр эхлүүлжээ.

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь ховор шувуудын тархац, тоо толгойг үнэлснээр цаашид Говийн их ДЦГ-ын “Б” хэсгийн шувуу хамгааллын оновчтой менежментийг тодорхойлох аж.

Өнөөдрийн байдлаар нийт 120 гаруй зүйл бүртгэснээс Бужмаг хөөндэй (Turdus viscivorus), Шарга зөгийч (Merops apiaster) зэрэг Төв Азид өргөн тархалттай боловч Монгол оронд ховор тохиолдох шувууд цөөнгүй таарав.

Түүнчлэн, бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсад ховордлын зэрэглэлд орсон Алтайн хойлог (Tetraogallus altaicus), Ооч ёл (Gypaetus barbatus), Идлэг шонхор (Falco cherrug) зэрэг олон шувуу бүртгэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй