Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж автомашин барьж явахдаа осол гаргаж, хүний амь эрсэдсэн учир үүрэгт ажлаа өгөхөөр болсон тухайгаа өөрийн цахим хуудсаараа мэдэгджээ.
Тэрбээр хохирогчийн гэр бүл, үр хүүхэд, ахан дүүсээс дахин дахин уучлалт гуйж, гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Мэдэгдэлдээ “Осол гарах үеэр би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, зүүрмэглэж нойрмоглоогүй явсан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан орон зайд, харанхуй шөнө энэ явдал болсныг дурдаад үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, хэргийг холбогдох хууль журмын дагуу шалгуулж шийдвэрлүүлнэ” гэжээ.