Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис манай улсад есдүгээр сарын 1-ний өдрөөс айлчлахаар болсон.
Уг айлчлал манай оронд улс төр, эдийн засгаас гадна түүхэн ач холбогдолтойтой гэдгээрээ онцлог болох юм.
Тодруулбал тус улсаас манай улсад элч илгээснээс хойш 777 жил өнгөрсөн байна. Уг тоог Европын улс орнууд азын тоо гэж үздэг учир айлчлалыг бэлгэшээж байгаа аж.
Түүнчлэн Ватикан улсын номын санд хадгалагдаж буй хоёр улсын хоорондоо солилцож байсан захидлуудаас 13-р зууны үед манай улсын гадаад бодлого, дипломат харилцаа өндөр түвшинд хөгжсөн байсныг харж болно гэдгийг албаныхан онцолж байлаа.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд манай улс Ватиканы номын сангаас 1245-1302 онуудад Гүюг, Аргун, Газан хаан нарын харилцаж байсан 10 гаруй захидлын хуулбарыг авчээ.
Тиймдээ ч энэ айлчлалаар Пап Францисыг Гүюг хааны захидлыг эх хувиар нь авчрах байх гэсэн хүлээлттэй байгаа хэмээн холбогдох албаныхан хэлсэн юм.