БНСУ-д үйлдвэрлэсэн шинэ автобуснууд есдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд гарна

2023-08-29 11:201min0
9nipny_370429459_226801150362555_6004110395221501872_n_x974

Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэж, Вьетнам улсад угсарсан дэлхийн жишигт нийцсэн шинэ автобуснууд есдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэлнэ хэмээн Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ. 

Ингэснээр хугацаа нь дуусаад буй 60 автобусыг ашиглалтаас гаргах юм байна.

Автобусыг 12 жил явсан бол насжилт нь дууссан гэж үздэг аж. Энэ оны тавдугаар сарын байдлаар Улаанбаатарт нийтийн тээврийн үйлчилгээнд 1,371 автобус бүртгэлтэй байв. Үүнээс 415 нь шинэ автобус, 800 гаруй хуучин буюу 8-11 жилийн насжилттай байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй