2023-08-22 09:441min00

Монголын нийт физикийн багш нарын 45.2 хувь нь эрэгтэй байдаг

15743b40cec186703ee41c49928303a0

Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын нийт физикийн багш нарыг хамруулсан сургалт зөвлөгөөн энэ сарын 21-ний өдөр эхэллээ.

Энэ сургалт, зөвлөгөөнөөр физикийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшлахуй болон суралцахуйд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, туршлага, хамтын ажиллагааг бэрхжүүлэн,  физикийн хичээлээр хүүхдийг хөгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

Монгол Улсын ерөнхий боловсролын 859 сургуульд 1248 физикийн багш ажиллаж байна. Өнөөдрийн сургалт зөвлөгөөнд Ерөнхий боловсролын сургуулийн 750 физикийн багш, Боловсрол, шинжлэх ухааны газар,  шинжлэх ухааны мэргэжилтнүүд, их сургуулийн багш нар гээд 800 багш оролцож байна.

Нийт физикийн багш нарын 45.2 хувь нь эрэгтэй байгаа нь бусад судлагдахуунтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Эдгээр багш нарын 28,4 хувь нь 20-оос дээш жил ажилласан бол 1-10 хүртэл жил ажиллаж байгаа залуу багш 38,7 хувийг эзэлж байна. Зөвлөх зэрэгтэй 20 физикийн багш ажиллаж байна.

Монголын физикчдийн үндэсний сургалт, зөвлөгөөнөөс физикийн багш нарт зориулсан эмхэтгэл гаргах юм. Мөн Азийн Физикийн олимпиадын үеэр ашигласан хэмжих багаж хэрэгслийг ерөнхий боловсролын сургуулиудад хуваариалах бөгөөд үүн дээр ажиллах сургалтыг ч дараа дараагийн өдрүүдэд зохион байгуулна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй