“Солонгосын соёл аялал жуулчлалын өдрүүд” энэ сарын 25, 26, 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд “Korea medical tourism-2023”  эрүүл мэндийн аялал жуулчлалын фестивалийг зохион байгуулна.

Энэ үеэр БНСУ-ын  нэгдсэн эмнэлэг, арьс гоо заслын эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмнэлэг, шүдний эмнэлэг, нүдний эмнэлэг болон бусад нарийн мэргэшсэн эмнэлгүүд хүрэлцэн ирж үнэ төлбөргүйгээр зөвлөгөө  мэдээлэл өгөх юм байна. Өөрөөр хэлбэл,  БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай иргэдэд олон дамжлага шатлалгүйгээр БНСУ-ын эмнэлгүүдээр үйлчлүүлэх эмчилгээний аргачлал, зардал, хугацаа зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгөх аж.

Тиймээс та бүхэн БНСУ-ын эмнэлгүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл энэхүү https://forms.gle/Hj1cYWizUSAYmKu87 хүсэлтийг бөглөн илгээнэ үү.  Таны хүсэлтийн дагуу утсаар эргэн холбогдож, цаг захиалгыг баталгаажуулах болно.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн