Тодруулбал БШУЯ, БЕГ, БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газар “Ухаалаг анги” төслийг хамтран хэрэгжүүлж буй.
Тус үйл ажиллагаанд БНСУ-ын Дэжон хотын Боловсролын газрын дарга Сол Дун Хо болон “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын боловсролын асуудал хариуцсан дарга Пак Жү Хва болон холбогдох албаны төлөөлөл хүрэлцэн ирж “Ухаалаг анги төсөл”-ийн хамтран ажиллах гэрээг үзэглэв.