БНСУ 2027 он гэхэд 300 мянган гадаад оюутан татах зорилготой байна

2023-08-17 10:361min0
2498718949_18e652220a_b

  • Энэ хүрээнд гадаад оюутнуудад чиглэсэн тэтгэлгийг нэмнэ
  • Мөн зарим хичээлийг англи хэл дээр оруулж эхэлнэ
  • Англи, Франц улсууд 2027-2030 онд гадаад оюутныг нэмэгдүүлэхээр зорьж байна

БНСУ-ын Боловсролын сайд 2027 он гэхэд дотоодын их, дээд сургуулиуддаа 300 мянган гадаад оюутныг хүлээн авахаар зорьж буйгаа мэдэгдлээ.

Энэ хүрээнд гадаад оюутнуудад чиглэсэн тэтгэлэг, хэлний бэлтгэлийн сургуулиудыг нэмэгдүүлж, зарим хичээлийг англи хэл дээр оруулна гэв.

Солонгосоос гадна бусад улсууд мөн ирэх жилүүдэд гадаад оюутны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Тухайлбал Англи улс 2030 он гэхэд 600 мянган гадаад оюутан хүлээн авахаар 44.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

Мөн Франц улс 2027 он гэхэд 500 мянган гадаад оюутан татах зорилгоор визийн нөхцөл, бүрдүүлэлтийн үе шатыг хөнгөвчлөхөөр зорьж байгаа аж.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй