БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам ШУА-ын Геоэкологийн хүрээлэнд ажиллалаа. Тус хүрээлэнд 52 төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн гаргаж байгаа. Бүхий л салбарт бодлого гаргахад эрдэмтэн судлаачдынхаа судалгаа шинжилгээнд тулгуурлан, хамтран ажиллах нь чухал гэдгийн уулзалтын үеэр онцолж байв.
Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлыг төрийн байгууллагын үйл ажиллагаа, бодлоготой уялдуулах,
Төрийн байгууллагын захиалгат судалгаа, шинжилгээний ажлуудыг Шинжлэх ухааны байгууллагуудаар гүйцэтгүүлэх,
Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал, төслүүдийн суурь судалгааг Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдтэй хамтран хийж байхаар тогтлоо.
Цаашид шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд БОАЖЯ-тай хамтран ажиллах нөөц бололцоо хамтын ажиллагааг сайжруулах, эрчимжүүлэх, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар болов.
Уулзалтад БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, ахлах мэргэжилтэн Ц.Мөнхбат, ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга доктор, Д.Дуламсүрэн, докторант Х.Пүрэвдагва, ШУА-ын Геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор, А.Дашцэрэн, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Одсүрэн, салбарын дарга доктор А.Хауланбек, доктор Э.Болорцэцэг, доктор Д.Цэндсүрэн, докторант Ө.Ганзориг, С.Нарангэрэл, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал С.Чойханд, мэргэжилтэн Ундармаа нар оролцлоо