О.Баасанхүү намдаа “гологдсон” нь үнэн

Өчигдөр (2017.08.15) УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН “тоглоомын тойрог”-оос гаргаад тавьчихсан тухай мэдээлэл цацагдсан. Тус намын удирдах дээд байгууллага Гүйцэтгэх товчоо түүнд “цаашид улс төрийн дэмжлэг” үзүүлэхгүй байх талаар шийдвэрлэсэн байв.

Гэвч мэдээллийг намаасаа хөөгдсөн юм шиг ойлгон хүлээж авсан О.Баасанхүү гишүүн “Би МАХН-аас гараагүй, МАХН намайг хөөгөөгүй, хөөсөн ч гарахгүй” гэх мэт тайлбарыг өгөөд байлаа. Харин өнөөдөр МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга тайлбар өгч:

О.Баасанхүү гишүүнийг МАХН-аас хөөсөн гэж ойлгож болохгүй. Манай намын дүрэмд гишүүнийг хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилд оролцохгүй, уулзалт, хуралдаа ирэхгүй байгаа хүнийг албан тушаалаас нь чөлөөлдөг заалттай. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Бага чуулганы гишүүнээс нь чөлөөлсөн. Тэр хүн олон удаа намын дотоод журам зөрчиж, хурал тасалсан. Одоо О.Баасанхүү намын гишүүн байж болно, дэмжигч байж болно” хэмээн мэдэгдчихлээ. Энэ мэдэгдэл МАХН, О.Баасанхүү хоёрын зам салж байгааг харуулав бололтой.

МАХН-аас УИХ-д сонгогдсон цорын ганц гишүүн гэдгээрээ давуу эрх эдэлж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ганцаарчилсан тоглолт хийж, дураараа “тонгочсон” О.Баасанхүүгийн хэрэг одоо Н.Энхбаяр тэргүүтэнд байхгүй болсон бололтой юм. Ямар нэгэн сонгууль, уралдаан өрсөлдөөн өрнөхгүй гурван жилд О.Баасанхүү шиг пээдгэр хүүг харж суухаар, шилийг нь харсан нь дээр хэмээн МАХН үзсэн юм болов уу?

Д.ХАЛИУН

 

8 thoughts on “О.Баасанхүү намдаа “гологдсон” нь үнэн

  1. баавар 2017-08-15 12:40 at 12:40

    Зөв2 одоо намаас нь дараа нь улс төрөөс зайлуул

    Хариулах
    1. зочин 2017-08-15 16:09 at 16:09

      тэр нам хэнд хэрэгтэй юм.ЭНЭ ХҮН МОНГОЛД ХЭРЭГТЭЙ.Намтайгаа тонилцгоо.

      Хариулах
  2. balai 2017-08-15 15:51 at 15:51

    mongolchuud yagaad taardagui yum be . ebtei bai balainuudaa!! ¡!!!!!

    Хариулах
  3. зочин 2017-08-15 16:07 at 16:07

    Манай шудрага улс төрчидийн нэг шүү дээ.Ард түмэн бол Баасанхүү гшүүнтэйгээ хоцороё харин МАХН нь тарвал таарна,УИХ-д нэг ч төлөлгүй баахан амбицитай хөрөнгө хураах тушаал дэвших сонирхолтой нөхөд монголд огт хэрэггүй.Ард иргэд бид шудрага зөв хүмүүсээ бүх л сэтгэл зүрхээрээ дэмжин хамтраад аваад явчихнөө.

    Хариулах
  4. zochin 2017-08-15 18:48 at 18:48

    MAXH gej baihgui bolsoon. Enkhbayrin bugsiig doloohgui bol huugdunu.Ugui bol ih hemjeenii mungu avilgad uguhiig shaardana.Gishuud ni huugduh bus uursduu yavj bga.Ene namd odoo oligtoi lider ch uldsengui dee

    Хариулах
  5. Нэргүй 2017-08-15 22:43 at 22:43

    Баасанхүүд нам хэрэггүй ард түмэнд монгол улсад хэрэгтэй

    Хариулах
  6. ЗОЧИН 2017-08-16 09:27 at 09:27

    БААСАНХҮҮГ АРД ТҮМЭНД ҮЛДЭЭСЭНД ТАЛАРХЪЯ ! НЭГ ХҮН НЭГ ГЭР БҮЛИЙН НАМААР ЯААДГИЙН !!! УГААСАА ХОРЧИН НАМБАРВААНЫГ Л ТАХИЖ ШҮТЭЭГҮЙ БОЛ ГАДУУРХАНА Ш ДЭЭ !!! МАХН – С МАШ ОЛОН ШУДРАГА ГИШҮҮД НЬ ТАТГАЛЗАЖ ЯВААД ӨГСӨН !!!

    Хариулах
  7. Нэргүй 2017-08-22 12:07 at 12:07

    Баасанхүүд амжилт хүсье. МАХН Баасанхүү байхгүй бол нам биш болж тараахад амархан болноо

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн