Циркийн ойролцоо олон нийтийн газарт газ дэлбэрч хүмүүс өртсөн байна. Тодруулбал, өнөөдөр /2023.06.23/ 13:00 цагийн үед газ дэлбэрчээ. Дуудлага, мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шуурхай бүрэлдэхүүн ажиллаж байна.
Мэдээллийг тодруулахад “12:33 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо Далай ээж зах гал гараад байна дуудлагаар гал түймэр унтраах 10 дугаар ангийн тасаг очиход Миний сүлжээ дэлгүүрийн зүүн хойд талд В1 давхарт агааржуулалтын системийн доор хөргөгчийн пирон шатаж байсныг унтраасан. Гал түймэрт Миний сүлжээ дэлгүүрийн гурван ажилтан түлэгдсэнийг 103-т хүлээлгэн өгсөн” гэв.
Галд өртсөн иргэдийн биеийн байдлыг тодруулахад “Хоёр иргэн нас барж, нэг хүний биеийн байдал маш хүнд байна” гэв.