Дэлхийн шилдэг 50 сургуульд элсэн суралцах урилга авсан 100 оюутан “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний тестийг өнөөдөр 12:00-13:30 цагийн хооронд өглөө.
Эдгээр оюутны суралцах чадварын ерөнхий үнэлгээгээр боловсролын зээл олгоно гэдгийг БҮТ-ийн захирал Л.Ганбат хэлсэн юм.
Улмаар тестийн үнэлгээний дүн гарч, Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцах 50 оюутныг сонгон шалгарууллаа.
Энэ талаар “Материал уншсан дарааллаар сурагчдын эрэмбэ автоматаар өөрчлөгдөж, эхний 50 байранд жагссан хүүхдүүдийн зураг мэдээлэлтэйгээ гарч ирнэ.
Эдгээр сурагч дэлхийн топ сургуулиудад бакалаврын түвшинд суралцахдаа БЗС-гийн хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.
Нэр бүхий 50 шалгуулагч зохих процессын дагуу БШУЯ-нд хандаж гэрээгээ байгуулах дараагийнхаа үйл ажиллагаанд орох ёстой. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээн БҮТ-ийн захирал Л.Ганбат хэллээ.
Тухайлбал суурь оноо болон суралцах түвшний ерөнхий оноогоор “Orkhon Empathy” сургуулийн 12 дугаар ангийн сурагч У.Эрдэнэтуул тэргүүлж, БЗС-гийн зээлээр суралцах боломжтой болов.
Сурагч У.Эрдэнэтуул “Би Торонтогийн их сургуульд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцах урилга авсан.
Суралцах чадварын ерөнхий үнэлгээний асуултууд ихэвчлэн хувь хүнийг таньж мэдэх зорилготой байлаа. Миний хувьд өөрийн амьдралын туршлагаас хариулж явсан.
Гадаадын их сургуульд суралцахаар зорьж байгаа бол өөрийнхөөрөө байгаарай” гэлээ.
Суралцах чадварын ерөнхий үнэлгээг
Танин мэдэхүйн чадвар
Хувь хүний өсөлт хөгжил
Хүн хоорондын харилцааны чадварыг үнэлж, 50 сурагчийг өнөөдөр сонгон шалгаруулав.