ЦХХХ-ны сайд Н.Учрал “Шилэн” ажиллагааны хүрээнд Засгийн газрын 2 тусгай сангийн талаар мэдээлж байна. Тэр Бээр “Өнгөрсөн хугацаанд газар олголттой холбоотой асуудлаар олон нийт шүгэл үлээсэн. Энэ бол шилэн штабын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хэрэг. Нийт 25 тусгай сан байна.Соёл урлаг, авто замын сан ил тод болсон. Өмнө нь 2008 оноос хойших боловсролын зээлийн сангийн мэдээлэлтэй танилцах боломжгүй байлаа.
Өнөөдрөөс боловсролын зээлийн сангийн мэдээлэл Shilen.gov.mn-д байршсан. Суралцсан чиглэл, ангилал, үүргээ биелүүлсэн хүмүүсийн мэдээлэл ил тод болсон. Хууль, хяналтын байгууллагууд ажлаа хийхэд дэмжлэг болж байна. Ямар сайдын үед хэн, хэзээ зээл авсан талаарх мэдээлэл ил болсон. Тусгай сангийн зээл зорилтот бүлгийн хүмүүстээ хүрэх ёстой. Хөшигний цаана олон үйл явдал өрнөдөг байсныг ил болгосноор хандлагаа өөрчлөх буй цаг ирж байна.
Мөн нийгмийн даатгалын сан нээлттэй болов. Бүх ангиллын хөрөнгө хаана, хэзээ зарцуулсан нь нээлттэй болсон. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сан ямар хэмжээнд байгаа талаарх мэдээлэл харагдана. Бүх мэдээлэл машинд уншигдах, дата хэлбэрээр төрийн, хувийн байгууллагуудад олгох нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 58.2 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Хугацаа хэтэрсэн зээл 18 тэрбум төгрөг байна. Зээлээ буцаан төлөөгүй байтал дараа жил нь улсын төсөв нэмээд батлаад л байдаг” гэлээ