Ганшуунсухайт – Ганцмод боомтыг холбох зураг төсөл боловсруулах нээлттэй тендерт Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК шалгарлаа.
20 тэрбум төгрөгийн төсөвт уг тендерт нийт 10 компани оролцсоноос 5 компани тендерийн материал ирүүлж, Хятадын “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК 16,3 тэрбумын санал ирүүлснээр шалгарсан бөгөөд өнөөдөр гэрээ байгууллаа.
Гэрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК дахь Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар, “Төмөр замын зураг төслийн корпорац” ХХК-ийн Монгол Улс дахь төсөл хариуцсан захирал Гу Сяао Дун нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төсөвт өртөг зураг төслөөс хамаарах ба төслийг эхлүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлын явц нийт 15 хувийн гүйцэтгэлтэй, гэрээний дагуу төслийн техник, эдийн засгийн үндэслэл, иж бүрэн зураг төсөл боловсруулах ажлыг 2023 онд багтаан дуусгаж, барилга угсралтын ажлыг 2024 оны 03 дугаар сард эхлүүлэн, урьдчилсан байдлаар хоёр жилийн хугацаанд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Уг хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор улсын нүүрсний экпортын 55-60 хувийг Тавантолгой төмөрзам ххк дангаар бүрдүүлэх буюу жилд 30-50 сая.тн нүүрсийг экспортлох боломжтой юм.