Эм улиасны унгарилыг багасгах ажлыг хийж байна

2023-05-26 12:421min0
ad9b283e518bcb65a75f4b0dbfd18dee_x3

Жил бүр улиасны унгарил буюу модны хөвөн хийсэж, хүмүүсийн харшлыг сэдрээдэг.
Дорнод аймгийн Чойбалсан хотын нийтийн эзэмшлийн зам талбайн болон ААН байгууллага, иргэдийн хашааны доторх эм улиас модны титмийг багасгах ажлыг хийж эхэлсэн байна.
Мөн эр цэцгийг тайрах, усаар шүршиж хөвөнг устгах ажлыг “Чойбалсан хөгжил” ОНӨҮГ болон “Ногоон ажлын байр” хөтөлбөрт хамрагдаж буй иргэд хамтран хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ