Нэг настай хүүхэд модон жорлонд унаж амь насаа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бага насны хүүхэд модон жорлонд унасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад тус тоотод оршин суух нэг настай, эрэгтэй хүүхэд хашаандаа тоглож байгаад модон жорлонд унаж нас барсан байжээ. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.