Н.Алтанхуяг: Манайд ч танайд ч хулгайч нар бий

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Манайд ч танайд ч хулгайч нар бий, гэхдээ танайд ихэнх нь үлдчихсэн” хэмээн хэллээ.
Тэрбээр “Манайд ч танайд ч хулгайч нар бий, гэхдээ танайд ихэнх нь үлдчихсэн. Хулгайч нар хоёр намын хэрүүл, улс төрийн тэмцэл болгож дуусгаад, дундаас нь энэ олон жил дандаа хожиж ирсэн. Өнөөдөр хэдэн хүнээр туг тахиад жинхэнэ хулгайч нараа хамгаалаад явж болохгүй шүү.
Хэдэн гэрээгээ ил болгосон байна. Үлдсэнийгээ ил болгооч. УИХ-ын гишүүд ч таавар тааж байна. Би юм ярьж чадахгүй байгаа нь мэдээлэлгүйтэй холбоотой. Шударга байя л даа. Оролцсон гэж үзэж байгаа бүх хүнийг дуудаач. Хуулийн байгууллагын хүч хүрэхгүй байна. Нүүрсний хулгай дээр шударга ажиллачихвал болно. Зөвхөн Таван толгой аймаар шүү дээ. Хэдэн хүнээ дүүжлээд, шинэ гишүүдээ гарзанд гаргаж байна” гэв.

Thanks for sharing. I read many of your blog posts, cool, your blog is very good.
I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.