Колумбын Богота хотод хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр /2022.12.15/ өглөө 08:00 цагаас М.Анхцэцэг өрсөлдөж, түлхэлттэй өргөлтөөр мөнгөн медаль хүртлээ.
Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор МУГТ М.Анхцэцэг (87 кг), ОУХМ О.Дархижав (76 кг), Г.Ануужин (64 кг), Э.Энхтамир (55 кг), Б.Хонгорзул (59 кг) нарын дөрвөн эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаа юм.