УИХ-ын гишүүн П.Анужин мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд:
“АН-ын эрх бүхий албан тушаалтан И.Мөнхжаргал, “П.Анужин нүүрсний хулгайч” хэмээх мэдээллийг хийж зохион байгуулалтайгаар ор үндэсгүй гүтгэжээ.
Аливаа сэдэв бүхэнд миний нэр төрийг хавчуулан доромжилж, гутаах үйлдэл хирээс хэтэрч, энэ удаад ч энэ үйлдэл давтагдлаа.
Улс орноо цөлмөн дээрэмдсэн увайгүй, шуналт, бузар үйлдэлд гэмгүй хүнийг хамруулж, олон нийтийн анхаарлыг сарниулах гэсэн явуургүй үйлдэлдээ холбогдох хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Эрх мэдлээ ашиглаж, хууль бусаар хэмжээгүй баяжсан гэмт үйлдлүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ мэдэгдье!
Хүний нэр төрд халдан гүтгэсэн дээрх үйлдлийг хуулийн байгууллагаар шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.