Канадын алдарт дуучин Селин Дион эдгэрэшгүй хүнд өвчин туссаны улмаас ирэх оны хоёрдугаар сард Европын орнуудаар хийхээр төлөвлөсөн аялан тоглолтоо цуцалжээ. 54 настай нэрт дуучин мэдрэлийн системийн ховор эмгэг болох “Stiff Person Syndrome”-оор өвчилсөн гэдгээ инстаграм хуудсаараа хэлжээ.
Маш бага судлагдсан энэ ховор өвчин нь биеийн булчинг агшааж, хатууруулдаг тул алхаж гишгэж, дуулахад маш хүндрэлтэй байгаагаа 5 сая гаруй дагагчтай инстаграм бичлэгтээ ярьсан байна.
Нэг саяд нэгээс, хоёр тохиолддог энэхүү ховор өвчнийг эмчлэх аргыг анагаах ухаан олж чадаагүй байгаа юм. Өвчний онош нь тогтоогдохгүй удаан хуацаагаар хүндээр өвдөж явсан талаараа Селин Дион хуваалцжээ.
Биеийг минь аль болох өвтгөхгүй байх тал дээр санаа тавьдаг чадварлаг эмч нарын баг болон намайг дэмжиж, итгэл найдвар төрүүлдэг эрхэм нандин хүүхдүүд минь байгаа болохоор өвчинтэйгээ тэмцэхийн тулд хичээх болно гэжээ. Тэрээр өдөр бүр биедээ таарсан дасгал, хөдөлгөөнийг хийж байгаа аж.