ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар мэдээлэл хийх үеэрээ БНХАУ-ын ГХЯ-руу “Ганц модны боомтоор орж, гарсан мэдээллийг ерөнхий байдлаар ирүүлж өгнө үү” хэмээн хүргүүлсэн бичгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар:
“БНХАУ-ын ГХЯ-аас хариу бичиг ирүүлсэн. Ингэхдээ манай талаас ирүүлсэн бичгийг илүү нарийвчлах шаардлагатай. Жишээлбэл, эрх зүйн талаас харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу нарийвчилсан мэдээллийг өгнө үү гэдэг нарийвчилсан байдлаар мэдээллээ ирүүл гэж өчигдөр хариу ирсэн. Үүний дагуу бүх бичгийг нь Ерөнхий прокурорын газар руу хүргүүлсэн байгаа.
Ямартай ч БНХАУ-ын талаас хамтарч ажиллъя гэсэн хариу ирсэн.