ЭМЯ-наас Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол санал, томуу, томуу төст өвчний талаар болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа” Монгол Улсын хэмжээнд энэ долоо хоногт 933 коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа юм. Одоогоор улсын хэмжээнд омикроны гурав дахь оргил үе явагдаад буурч байна. Хувилбарын тандалт шинжилгээгээр нийт сорьцын 69 хувьд омикроны BQ1.2 хувилбар бүртгэгдсэн. Өвчлөлийн хувьд халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилж, эдгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж улсын хэмжээнд нийт нас барсан иргэдийн тоо 2315 болов. Улирлын томууны хувьд хоёр төрлийн вирус идэвхжилийн түвшинд байна.