Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдаад удсан ч Гадаад харилцааны яам “Хариуцсан ажилтан нь гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул хариу өгөх боломжгүй” гэсэн мэдээллээр түр “үгүйсгэж” байсан юм.
Элчин сайд С.Баяр долдугаар сарын 22-нд “Элчин сайдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул эгүүлэн татах асуудлыг хууль, тогтоомжийн дагуу зөвшилцөн шийдвэрлэхийг хүсье” гэсэн хүсэлтийг Гадаад харилцааны яаманд гаргасан нь үнэн гэнэ. Хуулийн дагуу түүний хүсэлтийг хуулийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхийлөгчид уламжил юм байна. Үүний дараа УИХ-аар хэлэлцэн, Элчин сайдыг эгүүлэн татахаар шийдвэрлэсэн тохиолдолд Төрийн тэргүүн зарлиг гарган ажлаас нь чөлөөлөгдөх аж.
С.Баяр ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 2016 оны арваннэгдүгээр сард томилогдсон юм.