9-р сарын 7-9 өдрүүдэд 7 дахь жилдээ зохиогдох “Coal Mongolia-2017” чуулганы мандат борлуулагдаж дуусжээ. Монголдоо хамгийн өндөр үнэтэй буюу 1000 ам долларын мандаттай гэгддэг тус чуулган нь олон шүүмжлэл дагуулдагч энэ жилийн хувьд чуулган эхлэхээс нэг сарын өмнө мандат нь борлуулагдаж дууссан нь нүүрсний салбарт огцом сэргэлт гарч, олон үйлдвэр уурхайнууд ашигтай ажиллах болсон мөн гадаадын хөрөнгө оруулагчид Монголд ирэх сонирхол ихээхэн нэмэгдсэнийг харуулах барометр болж байна. www.coalmongolia.mn сайтад чуулганы оролцогч, илтгэгч, ивээн тэтгэгчдийн мэдээлэл байх бөгөөд ихээхэн сонирхол татсан нэг зүйл нь Монголын бүх топ үйлдвэрлэгч компаниуд тус чуулганыг ивээн тэтгэж, дэмжсэн байна.
Оны эхний хагаст 20 сая.тн нүүрс экспортолж, Австралийг ардаа орхин дэлхийн номер нэг коксжих нүүрсний тоглогч болоод буй Монголын нүүрсний салбарын ирээдүй өөдрөг харагдах ч дэд бүтэц, төмөр зам, хил гааль, тээвэр ложистикийн олон сорилт хүлээж байна. Coal Mongolia-2017 чуулганаар чухам ямар шийдэл гарахыг хүлээх үлдлээ.
Эх сурвалж: news.mn