Цагдаагийн ерөнхий газар 2017.08.10-ны өглөөний 05.00 хүртэл 24 цагийн хооронд иргэд, аж ахуйн нэгжээс 1857 мэдээлэл хүлээн авч шалгасан байна. Мэдээллийн 1450 нь зөрчил, 436 нь архидан согтуурсан, 335 нь зам тээврийн осол мэдээ байжээ. Гэмт хэргийн шинжтэй 31-н үйлдэл бүртгэгдсэн байна.
Дорнод аймаг Баян-Уул сумын зургадугаар баг “Засмал даваа” гэдэг газар “Маяти” автомашин онхолдож тус сумын харъяат 40 настай Г, 42 настай Х нар нас барж, гурван хүн хүнд гэмтжээ. Мөн Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нүүрс тээвэрлэлтийн замын 120км-т “Hоrd benz” том оврын тээврийн хэрэгсэл нь мөн “Ноrd benz” том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Баянгол дүүргийн иргэн 55 настай Б нас барсан байна.
Мөн өчигдөр 11.00 цагийн үед УСУГ-ын цахилгаанчин ажилтай М худгийн шахуурганы хүчдэлийг шалгаж байгаад тогонд цохиулж, ГССҮТ-ийн “Түлэнхийн тасаг”-т хэвтжээ.