Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 9-нд болж дараах шийдвэрүүдийг гаргажээ. Засгийн газрын хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө.
-Бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварын ажлыг есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг БСШУС-ын сайдад,
-Эрчим хүчний засвар үйлчилгээг дуусгаж, эрчим хүч, дулааны доголдолгүй ажиллах бэлтгэлийг хангахыг Эрчим хүчний сайдад,
-Ургацын урьдчилсан балансыг зөв гаргаж, түүн дээрээ зөв анализ хийж ажлаа төлөвлөх, гантай зуны үр чанартай байдаг учир ирэх жил тариалах үрийн нөөцийг 100 хувь дотоодоосоо хангахаар нөөцлөхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
-Отрын бүс нутгуудыг зөв төлөвлөх, малын тэжээлийг хангалттай хэмжээгээр бэлтгэх, мах экспортлох ажлын бэлтгэлийг эрчимжүүлэх, дотоодод борлуулах махны зах зээлийг бэлтгэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрвээ халдварт өвчин гарсан тохиолдолд тухайн малчин хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд тавих хяналт, хүлээх хариуцлагыг чангатгаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
-Бүх аймгийн Засаг дарга нарын нэгдсэн цугларалт хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад орон нутагт тулгарч байгаа хүндрэлийг шийдэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,
-Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр хариуцсан салбар бүртээ шуурхай хуралдаан хийх, шаардлагатай бол газар дээр нь ажиллахыг Засгийн газрын бүх гишүүдэд тус тус үүрэг болголоо.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр:
· Жимс жимсгэний тариалалт нэмэгдэнэ
· Хэрэгцээт жимс жимсгэний 15 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана
· Орон нутагт ажлын байр бий болно.
· Импортын жимсний хэмжээ буурч, экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрөл нэмэгдэнэ.
· Цэцэрлэгт талбай нэмэгдсэнээр хот, суурин, орон нутгийн байгалийн үзэмж сайжирч, бичил уур амьсгалын орчин, ургамал амьтан амьдрах таатай нөхцөл бий болох, хөрсний элэгдэл, эвдрэл доройтлыг бууруулах, элсний нүүдлийг зогсооход эерэг нөлөө үзүүлэхээс гадна орон нутагт ногоон аялал жуулчлал хөгжиж, тухайн газар нутгийн үнэ цэн, иргэдийн орлого нэмэгдэнэ зэрэг үр дүн гарна гэж тооцжээ.
· Агаарын чанарыг сайжруулах, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
· Хүн амын ундны усны аюулгүй байдлыг сайжруулах, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
· Орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрдүүлэх
· Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх
· Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
· Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах
· Орчны бохирдлоос үүдэлтэй химийн бодисын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судлах гэсэн зорилтыг тусгаж, 2017-2020 онд төлөвлөн хэрэгжүүлэх юм байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүн амын оршин суугаа орчны газар, ундны усны чанар, аюулгүй байдлын үзүүлэлтүүд сайжирч, хөрсний бохирдлын түвшин буурч, орчны бохирдлын шалтгаант өвчлөл, нас баралтыг 10 хувиар бууруулахаар зорьж, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх 28 шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ.
230 гаруй мянган хүн хамрагджээ
Товч мэдээ
-“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
– Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын 11-13-нд ОХУ-ын Москва хотноо болох Олон улсын цэргийн наадмын хаалтын ёслолын ажиллагаанд оролцоно гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.