Өчигдөр (2017.08.09) 16:40 цагийн үед орсон усархаг борооны үеэр Нийслэлийн Онцгой байдлын газарт БЗД-ээс дөрөв, СХД, ХУД-ээс нэг нэг, нийт зургаан дуудлага иржээ. Тэдний ихэнх нь гэрт үерийн ус орж ирлээ гэсэн дуудлага байжээ.

ОБЕГ Баянзүрх дүүргийн 28-р хороонд машин усанд автаж урсах гэж байна гэсэн дуудлагын дагуу очиж Портер болон Тоёота күйз авто машиныг уснаас гаргажээ. Энэ сарын 13-ныг хүртэл түр зуурын, дуу цахилгаантай, усархаг бороо орох төлөвтэй байна гэж мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн