2017-2018 оны дэлхийн хамгийн алдартай, хамгийн секси, хамгийн дур булаам, хамгийн шилдэг, хамгийн залуу, хамгийн сонирхолтой загвар өмсөгчдийн жагсаалт гарлаа. Амжилтанд хүрэхэд хамгийн хэцүү талбарын нэг бол загварын тайз.

Зориг тэвчээр, итгэл үнэмшил, хөлс хөдөлмөр шаарддаг загварын тайзан дээр энэ бүгдийг даван туулах чадвартай нь тэнцэн үлдэж, амжилтын оргилд гарсан байдаг. Супер модель болохын тулд ийм өндөр шалгуурыг давахаас гадна бусдын анхаарлыг татаж, хамгийн гайхалтай, хамгийн дур булаам гэсэн үнэлгээг олж авах нь чухал.

Өөрийн чадварт итгэж том саадыг даван өөрийн гэсэн стилийг бий болгон дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 2017-2018 оны топ 10 залуу загвар өмсөгчтэй танилц.

Арав: Хамгийн үзэсгэлэнтэй супер модель Bar Refaeli

Израилиас төрсөн хамгийн үзэсгэлэнтэй супер модель. Түүний өвөрмөц бие галбир болон инээмсэглэл фенүүдийнх нь сэтгэлийг татдаг. 1985 оны зургадугаар сарын 4-нд төрсөн Bar Refaeli хүүхэд байхаасаа загвар өмсөж эхэлжээ. Одоо бол кино ертөнц, телевизийн салбарт карьер хөөх сонирхолтой. Мөн бизнесийн салбарт хүч үзэх бодолтой явдаг.

Ес: Хамгийн жүжиглэлт сайтай супер модель Irina Shayk

Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлтэй Оросын анхны загвар өмсөгч Irina Shayk жүжигчин мэргэжилтэй. 2004 онд “Мисс Челябинск” тэмцээнд оролцон хувцас загварын ертөнцөд хөл тавьсан. Түүний өвөрмөц бие галбир, тачаангуй өнгөтэй арьс загварын ертөнцийнхний анхаарлыг татдаг.

Найм: Хамгийн шилдэг загвар өмсөгч Bianca Balti

Италийн загвар өмсөгч Bianca Balti 1984 оны 3-р сарын 19-нд төрсөн. Италийн загварын агентлагуудын найдвар тавьсан гол модель.  “Vogue”, “Harper’s Bazaar”, “La Parla”, “L’Officiel” зэрэг олон алдартай сэтгүүлүүд түүний зургаар нүүр хуудсаа чимсэн. Дур булаам хөх бас нүд нь бусдын сонирхлыг маш их татдаг. Ялангуяа фэн эрчүүд нь түүний харцанд дурладаг.

Долоо: Загварын ертөнцийн хамгийн дур булаам загвар өмсөгч Adriana Lima

Адриана Лимагийн фенүүд түүнийг “Викториягийн нууц сахиусан тэнгэр” хэмээн нэрлэдэг. Бразилын супер модель, жүжигчин бүсгүй 2014 оноос хойш дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн жагсаалтад орж ирсэн. Барселон дахь “Desigual” брэндийн элч Adriana Lima “Follow” кинонд тоглож олонд танигдсан.

Жүжиглэх ур чадвар өндөртэй супер моделийн зургаар дэлхийн зар сурталчилгааны олон сэтгүүл нүүр хуудсаа гоёсон. Эсрэг хүйсийн хүнээ сонгохдоо өндөр шаардлага тавьдаг энэ модель 2017-2018 оны дэлхийд хамгийн алдартай загвар өмсөгчдийн долдугаарт бичигдлээ.

Зургаа: Супер моделийн ертөнц дэх хамгийн өвөрмөц Nina Agdal

Нина Эдгаль 1992 оны гуравдугаар сарын 26-нд Дани Улсад төрсөн. “Victoria’s Secret”, “Adore me”, “BillaBong” зэрэг олон сэтгүүлийн нүүр царай болсон. Бараан хүрэн өнгийн үс, нүд нь түүнийг загвар өмсөгчдөөс эрс ялгаатай харагдуулдаг.

ТавСупер моделийн ертөнцийн хамгийн секси Candice Suonepoel

Дэлхийн загварын ертөнцөд яг одоо гялалзаж байгаа хамгийн алдартай, хамгийн секси Африкийн загвар өмсөгч. Австрал, Бразил, Мексикийн алдартай сэтгүүлүүд болон “Vogue” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн.

Түүний сэтгэл татам төрх, нүд фэнүүдийг нь галзууруулах шахдаг. Хамгийн өндөр орлоготой моделиудын жагсаалтын 10-т бичигддэг Candice Suonepoel 2017-2018 оны хамгийн үзэсгэлэнтэй супер моделиудын жагсаалтад давхар бичигдлээ.

Дөрөв: Хамгийн өндөр үнэлгээтэй загвар өмсөгч Lily Aldridge

Америкийн загвар өмсөгч Lily Aldridge жагсаалтын дөрөвт бичигдлээ. 16 насандаа загвар өмсөж эхэлсэн түүнийг өөрийнх нь гайхалтай чадварууд маш их алдаршуулсан. 1985 оны 11-р сарын 15-нд төрсөн загвар өмсөгч 17 настайдаа Испанийн алдартай загварын сэтгүүлд зургаа нийтүүлж байсан. Лилиг өрөвмөц хүрэн үс нь гайхамшигтай харагдуулдаг.

Гурав: Супер моделийн ертөнцийн хамгийн халуун бүсгүй Doutzen-Kroes

Голландын Фризаны загвар өмсөгч, жүжигчин. 1985 оны нэгдүгээр сарын 23-нд төрсөн. “L’Oreal Paris” брэндийн элчээр 10 жил ажилласан. 2008 оноос хойш дэлхийн шилдэг таван загвар өмсөгчийн нэгд тооцогдох болсон.

Шаргал үс, хөх цэнхэр нүдтэй гоо үзэсгэлэнт бүсгүй хамгийн сонирхолтой загвар өмсөгчид тооцогддог ба фенүүд нь энэ төрхөнд нь хайртай. Тэр 2017-2018 оны дэлхийн хамгийн халуун супер моделийн жагсаалтын гуравдугаарт орлоо.

Хоёр: Загварын ертөнцийн тачаангуй модель Natalia Vodianova

Фенүүд нь “Super Nova” хэмээн нэрлэдэг Оросын загвар өмсөгч бүсгүй 1982 оны хоёрдугаар сарын 28-нд төрсөн. 15 насандаа загвар өмссөн, авъяастай, тачаангуй дүр төрхтэй загвар өмсөгч.

Хувцас загварын ертөнцөд бий болгосон өөрийн гэсэн төрх нь алдартай дизайнер, брэндүүдийн сонирхлыг асар ихээр татдаг. Нэр хүндтэй сэтгүүлүүд түүний зургаар нүүр хуудсаа чимдэг. Америкт ч, Италид ч, Францд ч ажил хэргийн хамтрагчаа олсон, өөрийн гэсэн фэнтэй.

Нэг: Хамгийн гоёмсог, хамгийн шилдэг Kate Upton

Америкийн загвар өмсөгч Katийг тайзан дээр гарч ирэхэд түүний гоёмсог, сэтгэл татам төрхийг харсан фэнүүд нь “галзуурч” байдаг. Kate 1992 оны зургадугаар сарын 10-нд төрсөн. Фото болон видео камерыг амилуулдаг дэлгэцийн үзэсгэлэн сайтай супер модель олон фэнтэй.

Алдартай сэтгүүлүүдийн нүүр хуудсыг чимдэг. Брэнд үйлдвэрлэгчид болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээ олон тооны сурталчилгааны захиалга хүлээн авдаг Kate Upton энэ удаа жагсаалтыг тэргүүлжээ.

Бэлтгэсэн Д.ХАЛИУН

By updown

One thought on “Дэлхийн хамгийн алдартай, хамгийн секси, хамгийн дур булаам, хамгийн залуу 10 супер модель”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн