/Бичлэгийг livetv.mn-ээс/
Төрийн ордны баруун хаалганы дэргэд өнөөдөр (2019-06-18) лам нар ном хурж, сан тависан нь өнөөдрийн трэнд үйл явдлаар тодорлоо.
“ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах ард түмний хөдөлгөөн”-ийхөн Төрийн ордны бузрыг арилгуулахаар Лувсанпэрэнлэй хийдийн лам хуваргуудыг ийнхүү залжээ. Хуваргуудын зүгээс хэн нэгнийг огцруулах гэж бусдад үйлчилж буй бус, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд ном айлдаж суугаа гэдгээ тайлбарлаж байлаа.
Харин АН-ын гишүүн, хуульч Т.Энхсайхан тэргүүтэй жагсагчид бид аргаа барсандаа лам авчирч ном уншуулж байна гэж бухимдлаа илэрхийлж байв. Цагдаагийн алба хаагчид тэднээс жагсаалын зөвшөөрөл шаардахад, “Бид Амарсанаа гэдэг хүний жагсаалд нэгдэж байгаа юм” гэж байлаа. Учир нь тэдэнд албан ёсоор жагсах зөвшөөрөл өгөхгүй байгаа гэнэ.
Хүмүүс энэ үйл явдлыг хараад гайхахаас илүүтэй лам нар тэмцэлд нэгдэж гэж дүгнэж байна. Хэрэв мөнгө төлөөгүй бол энэ лам нар ирэх байсан уу гэсэн асуулт ч гарч ирнэ. Сэтгэлээрээ ирлээ гэхэд нэг бол үнэхээр Төрийн ордон аймшигтай бузартсаныг тэд мэдрээд ирж. Эсвэл яалт ч үгүй Т.Энхсайханыг дэмжээд ирж. Дүгнэлтийг иргэд өөрсдийнхөөрөө л өгнө.
Т.Энхсайханы тухайд, тэрээр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хууль бус үйлдэл, түүний хүү Н.Анхбаярыг Австралид суух Элчин сайдаар томилох гэж буйг эсэргүүцэн тэмцэж байгаа. Гэтэл намайг жагсаал цуглаан хийсний төлөө баривчлах гэж байна. Миний нөхрийг ажлаас нь хална гэж дарамталж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл ЦЕГ-аас мөн энэ асуудлаар мэдээлэл хийж тийм асуудал огт байхгүй, Т.Энхсайхан нь худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан гэсэн тайлбарыг өгсөн билээ.
2 comments
МАНАН-гийнхан ламтайгаа дууслаа даа. Үхэхдээ үхэр буугаа гэж…
сансрын сүрээр дарах тарни. А НА ЗА СА МА ТА ШАМ га МА Базар гүрү дэва дагиний хум.