Өнөөдөр эхэлсэн (2017.03.05) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 5 чуулган дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын ажлын тайлангаар илтгэл тавихдаа Хонконг, Макао, Тайваны асуудлыг хөндсөн байна. Тэрээр, бид “нэг орон, хоёр систем”, “Хонконгчууд Хонконгоо удирдан засах”, “Макаочууд Макаогаа удирдан засах”, дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамаа бүх талаар туушуулан хэрэгжүүлж, үндсэн хууль болон тулгуур хуулийг чанга мөрдөн ажил асуудлыг шийдэж, “нэг орон, хоёр систем” Хонконг, Макао дахь практик хэрэгжилт хэлбэрэлтгүй, гажилтгүй, хувиралтгүй байх явдлыг баталгаажуулна.
Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга нар, захиргааны хуулийн дагуу засаглаж, эдийн засгаа хөгжүүлж, ард иргэдийн амьжиргааг сайжруулан, ардчиллыг ахиулж, эвсэг зохицонгуй байдалд төс дөхөм үзүүлэх ажлыг бид бүх хүчээрээ дэмжинэ. “Хонконгийг тусгаарлах” оролдлогод гарах замгүй, дотор газар болон Хонконг, Макаогийн хамтын ажиллагааны гүнзгийрэн хөгжихөд тус дөхөм үзүүлэхэд, Гуандүн, Хонконг, Макаогийн их булангийн бүс дэх хотуудын хамтын хөгжлийн төлөвлөгөөг судлан боловсруулж, Хонконг, Макаогийн өвөрмөц давуу талыг бадруулж, улс орны эдийн засгийн хөгжил, гадаадад нээлттэй байх явц дахь тэдний статус, чадамжийг дээшлүүлэх хэрэгтэй. Хонконг, Макао урт хугацаанд цэцэглэл хөгжил, тогтвортой байдлаа эх эцэс хэлбэрэлтгүй хадгалж чадна гэдэгт бид итгэл дүүрэн байна.
Бид Тайванийн тухай ажлын том чухал чиг шугам, бодлогыг гүнзгий тууштай хэрэгжүүлэн, нэг Хятадын зарчим баримталж, “92 оны нэгдсэн ойлголт”-ын улс төрийн хамтын үндэс суурийг хамгаалж, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан, хоёр эргийн харилцааны энх тайван хөгжил, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдлыг хангана. “Тайванийг тусгаарлах” зорилготой хагалан бутаргах ажиллагааг эрс шуурхай эсэргүүцэн түүнийг хазаарлан зогсоож, ямарваа хүний ямарваа хэлбэрээр, ямарваа нэрээр Тайванийг эх орноос нь салгах гэсэн оролдлого хийхийг бид яасан ч зөвшөөрөхгүй.
Хоёр эргийн эдийн засаг, нийгмийн нийцэн хөгжихөд цаашид тус дөхөм үзүүлэн, Тайванийн эх орон нэгтэй ахан дүүс ялангуяа залуучуудын эх газарт ирж суралцах, ажиллах, амьдрахад нь улам хялбар дөхөм нөхцөл хангана. Хоёр эргийн ахан дүүс үндэстний их журмыг барьж, эх орны энх тайван нэгдлийн үйл явцыг эрс хэлбэрэлтгүй урагшлуулах хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: Хятадын Олон улсын радио