Хятадын эдийн засаг 2016 онд тогтворжиж ДНБ нь 74 их наяд 400 тэрбум юаньд хүрч, өмнөх оноос 6.7 хувиар өссөн. Ингэснээр дэлхийд тэргүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр нь 30 хувьд хүрсэн гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өглөө эхэлсэн (2017.03.05) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн 5 чуулган дээр мэдэгдсэн байна.
Мөн энэ онд тус улс иргэдээ ажлын байраар хангах төлөвлөгөө төсөөллөө давуулан биелүүлж 131 сая 400 мянган хүнийг шинээр ажлын байртай болгожээ. Түүнчлэн их дээд сургууль төгссөн оюутнуудыг ажлын байраар хангах тал дээр амжилт олсон бол 2016 оны төгсгөлд ажилгүйдлийн бүртгэлийн тоо 4.02 хувьд хүрч буурсан нь олон жилийн турших хамгийн доод үзүүлэлт болсон байна.
Хятадын эрх баригчид өөрчлөлт, нээлттэй бодлогоо цаашид гүнзгийрүүлж, эдийн засгийн бүтцэд өөрчлөлт хийх ажлаа түргэтгэнэ гэв. Хөгжлийн шинэ хөдөлгөх хүчин тасралтгүй эрчимжсэн. Дэд бүтцийн тоног төхөөрөмжийн тулгуурлах хүчин улам бүр өсч байна. Ардын амьжиргаа сайжирч, бүх Хятадын оршин суугчдын өөрөө зохицуулж болох орлого 6.3 хувиар нэмэгджээ. Хөдөө нутгийн ядуу амьдралтай хүн амын тоо 124 саяар хасагдаж, ядууг тэтгэж нүүлгэн шилжүүлсэн хүний тоо 2.4 саяд хүрсэн. Тус улсын дотоодын аялал жуулчлал өсөн нэмэгдэж, хилийн чанадад жуулчилсан хүний тоо давхардсан тоогоор 120 саяд хүрлээ гэж Ерөнхий сайд Ли Көцян мэдэгджээ.
Эх сурвалж: Хятадын Олон улсын радио