Хятад Улс 2016 онд хоёр тэрбум 100 сая ширхэг гар утас үйлдвэрлэжээ. Тус улсын мэдээлэл холбооны хэрэгсэл үйлдвэрлэгчдийн энэ амжилт 2015 оныхоос 13.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан гэж Хятадын Аж үйлдвэрлэл мэдээжүүлэлтийн яам энэ сарын 3-нд мэдээлсэн байна. Үйлдвэрлэлийг дагаад ашиг орлого ч өссөн бөгөөд 2016 онд 5 сая юаниас дээш орлоготой цахилгаан холбооны аж үйлдвэрийн нэмүү өртөг 2015 оныхоос 10 хувиар нэмэгдсэн аж.
Эх сурвалж: Хятадын Олон улсын радио