Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэлийг хангаж, энэ сарын 27-28-нд туршилтын тээвэрлэлт эхлэхээр боллоо

2022-06-24 10:411min0
gahuusuhait

Хурлаар энэ амралтын өдрүүдэд Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж, 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэхээр боллоо.

Автомат удирдлагатай тээвэрлэлтийг нэвтрүүлснээр тус боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэхээр тооцоолсон. Цаашид автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхээ болон Хангимандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй