Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээвэр 20 000 явж эхэллээ

2022-06-24 10:181min1
niseh

Хөшигийн хөндийн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу өнөөдрөөс нийтийн тээврийн автобус цагаар явж эхэллээ.

“Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал – Драгон авто вокзал 5 шар”, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал – Улсын Их Дэлгүүр 120 мянгат” маршрутаар үйлчлэх юм байна.

Цагийн хуваарь:

Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.
Үйлчилгээний цагийн зохицуулалтыг нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.

Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:

Том хүн 20,000 төгрөг
Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.

1 сэтгэгдэлтэй

  • иргэн

    2022-06-25 18:21 at 18:21

    ямар солиорслн үнэтэй юм бэ төв аймгийн автобусны үнээр яваач амьдралаас тасарсан улсаасаа баян дарга нартай байх хэцүү юмаа

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй