Олон улсын хүүхдийн урлагийн наадамд “Марифоса” хамтлаг Монгол Улсаа төлөөлөн оролцож, гран при хүртжээ.
Тодруулбал, ОХУ-ын Ангарск хотод энэ сарын 20-21-ний өдрүүдэд Олон улсын хүүхдийн урлагийн наадам зохион байгуулагдсан юм. Наадамд ОХУ, БНХАУ зэрэг улсаас 600 гаруй хүүхэд оролцсон байна. Уг наадамд манай улсаас 5-14 насны 38 хүүхдийн бүрэлдэхүүнтэй “Марифоса” хамтлаг монгол бүжиг бүжиглэж, гран при хүртжээ.
Тэд өмнө нь Монгол Улсад зохион байгуулагдсан “Алтан гадас” хүүхдийн олон улсын урлагийн XII их наадамд гран при хүртээд ийнхүү ОХУ-ыг зорьжээ. Энэхүү наадамд Монгол Улсаа төлөөлөн зургаан хамтлаг оролцсон аж.