Малайз, Тайландын бизнесийн төлөөлөгчид Монголоос мах худалдан авах санал тавьжээ

2022-06-16 19:301min1
288196907_408338807972904_4276459212326191986_n
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр амаргүй цаг хугацаа, сорилтуудтай тулгарсан.

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бид “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр амаргүй цаг хугацаа, сорилтуудтай тулгарсан. Дэлхий нийтээр цар тахлын нөхцөлөөс үүдэлтэй сургамж авсан нь ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр бие даан, тогтвортой хангах чадамжтай байх юм. Үүний тулд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой бодлогоор дэмжин, хөрөнгө оруулалт хийхийн ач холбогдлыг улам илүү ойлгоцгоосон. Яг ийм цаг үед Тайланд, Малайзын бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Зочид манай мал аж ахуй, махны экспортын салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.

Бидний зүгээс мах бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэл, экспортын чиглэлд баримтлах бодлогоо танилцууллаа. Дээрх салбарт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, ямар боломж байгааг дурдаж, мал аж ахуйн салбарт түүхий эдийн хангалттай нөөцтэй учраас бид энэхүү нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахад бусад улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойг хэллээ.

1 сэтгэгдэлтэй

  • Авав

    2022-06-17 00:12 at 00:12

    Бөөн хоршдээ, хужаа мах шүү

    Хариулах

Авав сэтгэгдэл бичих Болих

Цахим шуудан нийтлэгдэхгүй