“Жүжигчин…” гэсэн хаягтай facebook ашиглан Iphone Xs Max 256 GB гар утас, Samsung S-10 гар утаснуудыг 99% хямдруулж авах эрх хожсон байна гэж зохиомол байдлыг бий болгон иргэдээс 1% төлбөрийг бусдын Хаан банкны дансаар авч залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 187 удаагийн үйлдлээр нийт 13,803,925 төгрөг бусдаас залилан авсан нь тогтоогдсон байна.
Онлайн захиалгын залилангийн улмаас хохирсон байгууллага, хувь хүмүүсийн нийт хохирлын хэмжээ юань, доллараар тооцвол 4,5 тэрбум, монгол төгрөгөөр бол 15,3 тэрбумаар хэмжигдэж байна. Харин 2012 оноос хойш 10 жилийн хугацаанд зманай улсад нийт гарч байгаа алилангийн гэмт хэргийг улмаас 536.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирснаас ердөө 129.3 тэрбум төгрөгийн хохирлыг л нөхөн төлүүлсэн байна.